+976 9191-2318
БНХАУ

Бэйдайхэ

ЭРЭЭН – ЖАНГЖЯКОУ – БЭЙДАЙХЭ – БЭЭЖИН · 6 ШӨНӨ / 7 ӨДРИЙН АЯЛАЛ

  • 6 шөнө / 7 өдөр
  • Аяллын автобус
  • Эрээн – Бээжин
  • Хөтөчтэй
← Чиглэлүүд

Эрээнээс эхлэн Жангжякоу, Бэйдайхэ, Бээжин хотоор аялах 6 шөнө / 7 өдрийн хөтөлбөр. Далайн эрэг, шилэн гүүр, усан парк, Бээжингийн олимпийн цогцолбор нэг аялалд.

Хөдлөх өдрүүд

  • 8 сарын 10Даваа
  • 8 сарын 17Даваа
  • 8 сарын 24Даваа
  • 8 сарын 31Даваа
  • 9 сарын 7Даваа
  • 9 сарын 14Даваа
  • 9 сарын 21Даваа

Хөдлөх газар: Улаанбаатар — эдгээр нь УБ-аас хөдлөх өдрүүд.

Аяллын хөтөлбөр

1дэх өдөр

Эрээн → Жангжякоу

  • Хил нэвтэрч Эрээн хотод ирэхэд Хятад талын албан ёсны төлөөлөгч тосно
  • 14:00 цагт Жангжякоу хот руу хөдөлнө
  • Орой Жангжякоу хүрч, “No9 Амьдралын танхим” амралтын цогцолборт байрлана

Оройн хоол үнэд багтсан. Жангжякоу хотод хонож амарна.

2дахь өдөр

Жангжякоу → Бэйдайхэ

  • Жангжякоу – Бэйдайхэ чиглэлд автобусаар ойролцоогоор 6 цаг явна
  • Бэйдайхэд далайн эргээр аялах чөлөөт цаг
  • Оройн хоолны дараа буудалдаа амарна

Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Бэйдайхэ хотод хонож амарна.

3дахь өдөр

Бэйдайхэ — Цагаан хэрэм & Лэдао парк

  • “Цагаан хэрэм”-ийн эхлэл хэсэгт очиж дурсгалын зураг авна
  • Оройн хоолны дараа буудалдаа амарна

Лэдао парк

  • БНХАУ-ын хойд хэсгийн хамгийн том парк гэгддэг, 100,000 м² талбайтай
  • Олон төрлийн тоглоом, далайн амьтдын тоглолт, усан парк
  • Далайн аквариум, Хавай далайн эрэг, хөгжмийн талбай, солонго гулсуур, алсыг харагч, белуга павильон
  • Далайн гахай, далайн арслангийн гурван үзүүлбэр

Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Бэйдайхэ хотод хонож амарна.

4дэх өдөр

Бэйдайхэ → Бээжин

  • Нутгийн сувдны дэлгүүр болон брэнд дэлгүүрээр зочилно
  • Бэйдайхэ – Бээжин чиглэлд 2 цаг орчим автобусаар явна
  • Бээжинд “Шувууны үүр”, “Усан шоо” цогцолборыг гаднаас нь үзэж, дурсгалын зураг авна

Бинтануи цэцэрлэгт хүрээлэн (Bingtangyu)

  • Хятадын аялал жуулчлалын 4A зэрэглэлийн бүс
  • 178 м урт шилэн гүүр, усан оргилуур, нуур

Тасалбар болон шилэн гүүр үнэд багтсан. Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Бээжин хотод хонож амарна.

5дахь өдөр

Бээжин — чөлөөт өдөр

  • Өглөөний цайны дараа чөлөөт өдөр

Энэ өдөр Universal Studios парк руу өөрийн зардлаар орох боломжтой. Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Бээжин хотод хонож амарна.

6дахь өдөр

Бээжин → Эрээн

  • Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө
  • Аяллын автобусаар Эрээн хот руу явна
  • Эрээн хотод зочид буудалд байрлан чөлөөт цаг

Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Эрээн хотод хонож амарна.

7дахь өдөр

Эрээн → Замын-Үүд

  • Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой
  • 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө
  • Эрээн – Замын-Үүд чиглэлийн автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ
  • Замын-Үүд хүрснээр аялал өндөрлөнө

Өглөөний цай үнэд багтсан.

Үнэд багтсан ба багтаагүй

Үнэд багтсан

  • Зочид буудал 6 хоног: Эрээн 1, Жангжякоу 1, Бэйдайхэ 2, Бээжин 2
  • Өглөөний цай 6 удаа, хоол 6 удаа
  • Аяллын автобус
  • Эрээн – Замын-Үүд буцах автобусны тасалбар
  • Аяллын хөтөч
  • Хөтөлбөрт багтсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
  • Гэнэтийн ослын даатгал

Үнэд багтаагүй

  • Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн ирэх, буцах галт тэрэгний тасалбар
  • Замын-Үүд – Эрээн хот хүрэх автобусны тасалбар
  • Хөтөлбөрийн буудлын өрөөг өөрийн хүсэлтээр солих үнийн зөрүү
  • Аялалд бие даан зарцуулсан бусад зардал

Аяллын үнэ Эрээн хотоос эхэлнэ. Улаанбаатар – Замын-Үүд галт тэрэг, Замын-Үүд – Эрээн автобусны тасалбарыг аялагч өөрөө хариуцна. Хөдлөх өдрүүд нь Улаанбаатараас хөдлөх өдөр.

Аяллаа төлөвлөх

+976 9191-2318