Эрээнээс эхлэн Жангжякоу, Бэйдайхэ, Бээжин хотоор аялах 6 шөнө / 7 өдрийн хөтөлбөр. Далайн эрэг, шилэн гүүр, усан парк, Бээжингийн олимпийн цогцолбор нэг аялалд.
Хөдлөх өдрүүд
- 8 сарын 10Даваа
- 8 сарын 17Даваа
- 8 сарын 24Даваа
- 8 сарын 31Даваа
- 9 сарын 7Даваа
- 9 сарын 14Даваа
- 9 сарын 21Даваа
Хөдлөх газар: Улаанбаатар — эдгээр нь УБ-аас хөдлөх өдрүүд.
Аяллын хөтөлбөр
1дэх өдөр
Эрээн → Жангжякоу
- Хил нэвтэрч Эрээн хотод ирэхэд Хятад талын албан ёсны төлөөлөгч тосно
- 14:00 цагт Жангжякоу хот руу хөдөлнө
- Орой Жангжякоу хүрч, “No9 Амьдралын танхим” амралтын цогцолборт байрлана
Оройн хоол үнэд багтсан. Жангжякоу хотод хонож амарна.
2дахь өдөр
Жангжякоу → Бэйдайхэ
- Жангжякоу – Бэйдайхэ чиглэлд автобусаар ойролцоогоор 6 цаг явна
- Бэйдайхэд далайн эргээр аялах чөлөөт цаг
- Оройн хоолны дараа буудалдаа амарна
Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Бэйдайхэ хотод хонож амарна.
3дахь өдөр
Бэйдайхэ — Цагаан хэрэм & Лэдао парк
- “Цагаан хэрэм”-ийн эхлэл хэсэгт очиж дурсгалын зураг авна
- Оройн хоолны дараа буудалдаа амарна
Лэдао парк
- БНХАУ-ын хойд хэсгийн хамгийн том парк гэгддэг, 100,000 м² талбайтай
- Олон төрлийн тоглоом, далайн амьтдын тоглолт, усан парк
- Далайн аквариум, Хавай далайн эрэг, хөгжмийн талбай, солонго гулсуур, алсыг харагч, белуга павильон
- Далайн гахай, далайн арслангийн гурван үзүүлбэр
Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Бэйдайхэ хотод хонож амарна.
4дэх өдөр
Бэйдайхэ → Бээжин
- Нутгийн сувдны дэлгүүр болон брэнд дэлгүүрээр зочилно
- Бэйдайхэ – Бээжин чиглэлд 2 цаг орчим автобусаар явна
- Бээжинд “Шувууны үүр”, “Усан шоо” цогцолборыг гаднаас нь үзэж, дурсгалын зураг авна
Бинтануи цэцэрлэгт хүрээлэн (Bingtangyu)
- Хятадын аялал жуулчлалын 4A зэрэглэлийн бүс
- 178 м урт шилэн гүүр, усан оргилуур, нуур
Тасалбар болон шилэн гүүр үнэд багтсан. Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Бээжин хотод хонож амарна.
5дахь өдөр
Бээжин — чөлөөт өдөр
- Өглөөний цайны дараа чөлөөт өдөр
Энэ өдөр Universal Studios парк руу өөрийн зардлаар орох боломжтой. Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Бээжин хотод хонож амарна.
6дахь өдөр
Бээжин → Эрээн
- Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгнө
- Аяллын автобусаар Эрээн хот руу явна
- Эрээн хотод зочид буудалд байрлан чөлөөт цаг
Өглөөний цай, оройн хоол үнэд багтсан. Эрээн хотод хонож амарна.
7дахь өдөр
Эрээн → Замын-Үүд
- Өглөөний цайны дараа Эрээн хотын худалдааны төвөөр орох боломжтой
- 12:00 цагт зочид буудлын өрөөгөө хүлээлгэн өгнө
- Эрээн – Замын-Үүд чиглэлийн автобусанд сууж, хил гаалиар нэвтэрнэ
- Замын-Үүд хүрснээр аялал өндөрлөнө
Өглөөний цай үнэд багтсан.
Үнэд багтсан ба багтаагүй
Үнэд багтсан
- Зочид буудал 6 хоног: Эрээн 1, Жангжякоу 1, Бэйдайхэ 2, Бээжин 2
- Өглөөний цай 6 удаа, хоол 6 удаа
- Аяллын автобус
- Эрээн – Замын-Үүд буцах автобусны тасалбар
- Аяллын хөтөч
- Хөтөлбөрт багтсан бүх үзвэр, үйлчилгээний тасалбар
- Гэнэтийн ослын даатгал
Үнэд багтаагүй
- Улаанбаатар – Замын-Үүд чиглэлийн ирэх, буцах галт тэрэгний тасалбар
- Замын-Үүд – Эрээн хот хүрэх автобусны тасалбар
- Хөтөлбөрийн буудлын өрөөг өөрийн хүсэлтээр солих үнийн зөрүү
- Аялалд бие даан зарцуулсан бусад зардал
Аяллын үнэ Эрээн хотоос эхэлнэ. Улаанбаатар – Замын-Үүд галт тэрэг, Замын-Үүд – Эрээн автобусны тасалбарыг аялагч өөрөө хариуцна. Хөдлөх өдрүүд нь Улаанбаатараас хөдлөх өдөр.