Хятадын сүрлэг түүх, орчин үеийн гайхамшиг, адал явдал дүүрэн зугаа цэнгэлийг нэг дор мэдрэх онцгой боломж таныг хүлээж байна!
Найз нөхөд, гэр бүлтэйгээ хамт дурсамж бүтээж, дэлхийн алдартай газруудаар аялан, шоппинг, үзвэр үйлчилгээ, амралтыг төгс хослуулсан энэхүү аялалд нэгдээрэй!
Хөдлөх өдрүүд
Хөдлөх газар: УБТЗ Төв вокзал
Аяллын хөтөлбөр
1дэх өдөр
Улаанбаатар → Эрээн
- УБТЗ Төв вокзал дээр аяллын хамт олонтойгоо цугларна
- Тав тухтай галт тэргээр БНХАУ-ыг зорин хөдөлнө
- Замын турш шинэ адал явдлын мэдрэмжээр дүүрэн аялж амарна
2дахь өдөр
Эрээн → Жининь
- Хил гаалийн бүрдүүлэлтээ хялбар, зохион байгуулалттайгаар хийнэ
- Тав тухтай автобусаар Жининь хотыг зорино
- Жининь хотын төвөөр аялж, орон нутгийн соёлтой танилцана
33-н төрлийн халуун рашаан, 108 төрлийн хоол зооглон ая тухтай амрана.
3дахь өдөр
Цагаан хэрэм & Олимпийн хотхон
Great Wall of China (Цагаан хэрэм)
- Дэлхийн 7 гайхамшгийн нэгээр аялж, түүхийн сүр хүчийг мэдэрнэ
- Уулсын гайхамшигт байгаль дунд мартагдашгүй зураг даруулна
Олимпийн хотхон
- Алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнтэй танилцана
- “Усан шоо” спорт цогцолборыг үзнэ
- 2008 оны олимпийн гайхамшигт түүхэн уур амьсгалыг биеэр мэдэрнэ
4дэх өдөр
Universal Studios Beijing
- Transformers-ийн ертөнцөд адал явдал мэдэрнэ
- Harry Potter-ийн ид шидийн хотхоноор аялна
- Jurassic World-ийн догдлом ертөнцөд хөл тавина
- Сэтгэл хөдөлгөм тоглоом, гайхамшигтай шоу үзүүлбэрүүд таныг хүлээж байна
- Бүтэн өдрийн турш хүссэнээрээ зугаацаж, дурсамж бүтээнэ
5дахь өдөр
Амьтны хүрээлэн • Далайн аквариум • Хааны талбай
Beijing Zoo
- Дэлхийд алдартай өхөөрдөм панда баавгайтай уулзана
Beijing Aquarium
- Далайн гайхамшигт ертөнцөөр аялж, ховор сонин амьтдыг үзнэ
Tiananmen Square (Хааны талбай)
- Бээжин хотын түүх, соёлын төв болсон алдарт талбайтай танилцана
Чөлөөт шоппинг
- Хямдралтай худалдааны төвүүдээр хүссэнээрээ шоппинг хийнэ
6дахь өдөр
Бээжин → Эрээн
- Өглөө Бээжин хотоос Эрээн рүү хөдөлнө
- Замын турш аяллын дурсамжаа хуваалцан тухтай аялна
- Эрээн хотын “Үйлс” буудалд байрлан амарна
7дахь өдөр
Эрээн → Улаанбаатар
- Галт тэргээр Улаанбаатар хот руу буцна
- Аяллын дурсамжаа хуваалцан тухтай аялна
- 09:20 цагт УБТЗ дээр бууж аялал өндөрлөнө