Түүхийг бүтээж, нийгэмд дуу хоолой болон үлдэх уран бүтээлүүдийг бид туурвидаг.
Гэрэл ба сүүдрийн хооронд үлдэх түүхүүд.
Сонгосон уран бүтээлүүд
2013 оноос хойш
TATAR
Зохиолч, 1-найруулагч
Харанхуйн нууц
Аймшгийн, триллер
Зохиолч
Бохир ертөнц
Тулаант, драм
Зохиолч, найруулагч
247 градус
Романтик, инээдмийн
Зохиолч
Код
Инээдмийн
Зохиолч, ерөнхий найруулагч
Аюухай
Инээдмийн, романтик
Зохиолч, найруулагч
Шидэт чулууны эрэлд
Зохиолч, найруулагч
31 дэх өдөр
Инээдмийн
Зохиолч, найруулагч
Зүрхэнд дуссан нулимс
Эмгэнэлт, драм
Зохиолч, найруулагч
Академи ажиллагаа
Тулаант, инээдмийн
Зохиолч, найруулагч
Хайрцаг
Сэтгэхүйн триллер, аймшгийн
Зөвлөх найруулагч, Сааралаа дүрд
Дуудлагын охид
Зохиолч, найруулагч
- 2013
- оноос хойш
- 40+
- уран бүтээл
- 10+
- жил
Бидний тухай
A Film Production нь 2013 оноос хойш Монголын кино, телевиз, дэлгэцийн урлагийн салбарт тууштай үйл ажиллагаа явуулж, үзэгчдийн сэтгэлд хүрсэн, үнэ цэнтэй уран бүтээлүүдийг бүтээсээр ирсэн бүтээлч хамт олон юм.
Арван гаруй жилийн хугацаанд бид уран сайхны кино, олон ангит кино, баримтат кино, телевизийн нэвтрүүлэг, реклам сурталчилгаа болон төрөл бүрийн дэлгэцийн контент зэрэг 40 гаруй томоохон уран бүтээл дээр ажиллаж, чанар, мэргэжлийн ур чадвар, хариуцлагыг эрхэмлэн салбартаа өөрсдийн өнгө төрхийг бий болгосон.
Бидний хувьд кино бол зөвхөн үзвэр үйлчилгээ биш. Кино бол хүний сэтгэлийг хөдөлгөх хүч, нийгмийн үнэнийг өгүүлэх хэл, ирээдүйд үлдэх соёлын өв гэж бид итгэдэг. Тиймээс бүтээл бүрдээ утга агуулга, уран сайхны үнэ цэнэ, бодит мэдрэмжийг шингээж, үзэгч бүрийн сэтгэлд хүрэхийг зорьдог.
A Film Production нь авьяаслаг найруулагчид, зураглаачид, зохиолчид, жүжигчид болон уран бүтээлчдийн хамтын ажиллагаанд тулгуурлан шинэ санаа, шинэ өнгө төрх, шинэ түвшний бүтээлүүдийг тасралтгүй туурвиж байна.
Бидний Алсын Хараа
Монголын кино урлагийг олон улсын тавцанд өрсөлдөхүйц түвшинд хүргэж, эх орныхоо үнэт зүйл, түүх, соёл, хүний мөн чанарыг дэлхийн үзэгчдэд хүргэх бүтээлүүдийг үйлдвэрлэх.
Бидний Эрхэм Зорилго
Нийгэмд эерэг өөрчлөлт авчрах, үзэгчдийн сэтгэлд мөнхөд үлдэх, цаг хугацааг даван үнэ цэнээ хадгалах чанартай кино, дэлгэцийн бүтээлүүдийг туурвиж, Монголын кино урлагийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах.
A Film Production Бид зөвхөн кино бүтээдэггүй. Бид түүх бүтээдэг. Бид үнэ цэнийг бүтээдэг. Бид үзэгчдийн сэтгэлд мөнх үлдэх дурсамжийг бүтээдэг.
